“Shenzhou 16” хөлгийн багийнхан сансрын станцаас юу авчрав?
Анд нөхдийн мэдээ
2023-11-01
Хятадын сансрын станцад таван сарын турш ажилласан “Shenzhou 16” хөлгийн гурван сансрын нисгэгч мягмар гарагийн өглөө дэлхий дээр эргэн ирж Өвөр Монголд газардсан бөгөөд тэд сансрын шинжлэх ухааны туршилтын дээжийн тавдахь багцыг авчирлаа. Тус багцад 19 туршилтын 22 зүйлийн дээж багтсан байна. Энэ дээжүүдийн зарим нь амьдралтай холбоотой буюу уураг, нуклейн хүчил, элэгний эс, ургамал, үр, микро организм аж. Харин амьд оршихуйд хамааралгүй дээжид титан, гадолин, кобальт, төмөр, никель, бериллигийн бүх хайлш багтаж байна. Сансрын нисгэгч, судлаачдын авчирсан нийт дээжийн жин 25 кг татжээ. Улмаар амьдралд холбогдох дээжүүдийг нь Хятадын ШУА-ын Сансрын судалгааны технологи, инженерийн төвийн судлаачид гардан авав. Тэд сансраас авчирсан дээжийг эх газар дээрх дээжүүдтэй харьцуулан таталцлын хүч хэрхэн нөлөөлж судлан сансарт суурьтай биотехнологийг хөгжүүлнэ. Мөн биологичид сансрын цацраг удамшлын системд хэрхэн нөлөөлж байгааг судалж илүү сайн хамгаалалттай тоног төхөөрөмж бүтээхэд анхаарах аж. Түүнчлэн эдгээр дээж биологичдод амьдралын үүслийг судлахад тусалж магадгүй гэж үзэж байгаа юм. Харин амьгүй дээжүүдийг Бээжин рүү зөөвөрлөсөн бөгөөд түүнийг Хятадын цөмийн эрчим хүчний байгууламж, өндөр хүчдэлийн эрчим хүчний дамжуулалт, пуужингийн хөдөлгүүр, агаарын хөлөг газардах төхөөрөмж, чип савлагааны чухал хэсэг болгон хөгжүүлж болох эсэхийг судлах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.