“Нэг бүс, нэг зам” санаачилгын шинжлэх ухаан, технологийн сэдэвт анхны бага хурал болно
Анд нөхдийн мэдээ
2023-11-01
“Нэг бүс, нэг зам” санаачилгын бага хурлыг энэ сарын 6-7-ны өдрүүдэд Хятадын Чончин хотын захиргаанд анх удаа шинжлэх ухаан, технологийн солилцоо сэдвээр хийх гэж байна. Уг хурал нээлттэй шинжлэх ухаан, их өгөгдөл, ирээдүйн анагаах ухаан, шинжлэх ухааны судалгаан дахь парадигмын өөрчлөлт, үйлдвэрлэлийн инновац, хөгжил зэрэг шинжлэх ухаан, технологийн салбарт хүн хоорондын солилцоо, засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд төвлөрөх ажээ. Хурлын нээлтэд “Нэг бүс, нэг зам” санаачилгын орнуудын шинжлэх ухаан, инновацын сайд нар оролцож дугуй ширээний хурал хийх бол хуралд нийтдээ 70 гаруй орон, олон улсын байгууллагын 300 гаруй хүн оролцохын дотор Нобелийн шагналт эрдэмтэд байх гэнэ. Мөн Хятадын шинжлэх ухаан, технологийн их сургуулиудын эрдэмтэд оролцох ажээ. Тус улс “Нэг бүс, нэг зам” санаачилгыг хэрэгжүүлсэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд Засгийн газар хоорондын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны гэрээг 80 гаруй талтай байгуулж гарын үсэг зурсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.