images

Зургаан настай охин Рубикийн шоо эвлүүлэх дэлхийн дээд амжилтыг тогтоов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-31


   Зургаан настай хятад охин Цао Цишян 3х3х3 Рубикийн шоог хамгийн богино хугацаанд эвлүүлж эмэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Охин Дэлхийн шооны холбооноос есдүгээр сард Сингапурт зохион байгуулсан олон улсын нээлттэй тэмцээнд оролцохдоо таван үеийн турш дунджаар 5.97 секундэнд шоогоо эвлүүлж түрүүлжээ. Ингэснээр зургаан секундээс богино хугацаанд 3х3х3 шоог эвлүүлсэн анхны эмэгтэй тамирчин болов. Энэ тухай охины ээж Шян Жинжин “Бид хэзээ ч охиноо дэлхийн дээд амжилтыг тогтооно гэж бодож байсангүй” хэмээн ярьжээ. Охин анх хоёр настай байхдаа үеэлээ шоо эвлүүлэхийг харсан бөгөөд өдөр бүр 2-3 цаг шоо эвлүүлэх бэлтгэл хийдэг байна. Тэр жилийн турш үеэлээрээ шоо эвлүүлэхийг заалгаж, дараа нь хувийн дасгалжуулагчтай болж сонирхлоо хичээнгүйлэн хөгжүүлснээр энэ амжилтад хүрчээ. Мөн ердөө гурван сарын өмнө 10-12 секундэд шоогоо бүрэн эвлүүлж дуусдаг болсон гэнэ. Улмаар охин ялагдвал, хугацаагаа ахиулж чадахгүй бол улам их бэлтгэл хийдэг бөгөөд гэр бүлийнхнээ ч шоо хурдан эвлүүлэхэд татан оролцуулсан аж. Үүгээр зогсохгүй гэр бүлийнхэн нь насанд хүрэгчдийн шоо эвлүүлэх тэмцээнд оролцож байжээ. Гэр бүлийнхэн нь түүнийг энэ спортоор хичээллэж эхэлснээр амьдралын бусад асуудалд анхааралтай, тайван ханддаг болсон гэсэн байна. Цао Цишян охины дараагийн зорилго нь нэг оролдлогоор шоо эвлүүлэх уралдаанд эмэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтыг эвдэх гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.