АНУ-ын арми Японы далайн бүтээгдэхүүнийг худалдан авч эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-31
Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын хөргүүрийн усыг цэвэршүүлж далайд асгасны улмаас Японы далайн бүтээгдэхүүнд Хятад улс импортын хориг тавьсныг АНУ эсэргүүцэн армийн хүнсний хэрэгцээнд Японоос далайн бүтээгдэхүүн бөөнөөр худалдан авч эхэллээ. Энэ талаар АНУ-аас Японд суугаа Элчин сайд Рам Эмануэль “АНУ-ын Зэвсэгт хүчин, Японы загасчид хоорондын энэ гэрээ удаан хугацаанд үргэлжлэх болно” гэжээ. Мөн ням гарагт болсон “Их 7” бүлгийн сайд нарын хурлаар өмнөд хөршийг уг хоригоо цуцлахыг шаардсан байна. Хятад улс нь Японы далайн бүтээгдэхүүний хамгийн том худалдан авагч байжээ. АНУ-ын Зэвсэгт хүчин тодорхой схемийн дагуу загас худалдан авч байгаагаас саяхан нэг тонн загас авсан нь өнгөрөгч онд Хятадад нийлүүлсэн 100 мянган тонн загасны өчүүхэн хэсэг болж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.