images

Зодог тайлаад 23 жил өнгөрсөн Мэжик Жонсон тэрбумтан болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-10-31


   “Los Angeles Lakers” багийн сагсан бөмбөгч байсан 64 настай Мэжик Жонсон тэрбумтан болсныг “Forbes” сэтгүүл зарлалаа. Сэтгүүлээс түүний хөрөнгийг 1.2 тэрбум доллар буюу 990 сая евро гэж тооцоолсон байна. Улмаар түүнийг тэрбумтан болсон дөрөв дэх мэргэжлийн тамирчин гэв. Түүний өмнө Майкл Жордан, Леброн Жэймс, Тайгер Вүүдс тэрбумтан болжээ. Харин хөлбөмбөгийн спортоос тэрбумтан болсон тамирчид цөөнгүй байдаг ч “Forbes” сэтгүүл тэднийг мэргэжлийн тамирчин гэж үзээгүй байна. М.Жонсон “Washington Commanders”, “Los Angeles Sparks”, “Los Angeles Dodgers”, “Los Angeles Football Club” зэрэг спортын багуудын эзэмшигч боловч 2015 онд ихэнх хувьцааг нь худалдаж авсан “EquiTrust” даатгалын компаниасаа олж буй ашиг нь хөрөнгийнх нь ихэнх хувийг бүрдүүлдэг аж. Тэрбээр NBA-д тоглодог байхдаа нийт 40 сая долларын хөрөнгө цуглуулсан бол үлдсэн хөрөнгөө түүнээс хойш олжээ. Тухайлбал, М.Жонсон нь “Starbucks, Burger King, 24 Hour Fitness” компаниуд болон кабелийн сүлжээ, кино театрын бизнест хөрөнгө оруулагч юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.