images

Марафон гүйгч Б.Буджаргал зургаадугаарт явж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-09-18


  АНУ-ын Нью-Иорк хотын Күинс дүүрэгт болж буй хэт холын марафонд орон орны 52 тамирчин өрсөлдөж байгаагаас Монгол улсыг төлөөлөн Б.Буджаргал оролцож байна. Тэмцээн эхэлснээс 18 өдрийн дараагийн байдлаар Б.Буджаргал 1933.7 км зам туулж, зургаадугаарт явж байна. Харин эхний байруудад Андрей Маркато, Ашприханал Аальто, Вэ  Мин Ло зэрэг тамирчид байгаа ажээ. Манай тамирчин 12 өдрийн өмнө марафоныг тэргүүлж байсан бол хоёрдугаарт Финландын тамирчин Ашприханал Аальто явж байв. А.Аальто нь энэхүү тэмцээнд 15 удаа оролцсон бөгөөд 2015 онд дэлхийн дээд амжилт тогтоож байжээ. 1997 оноос хойш жил бүр болж буй тус уралдааны зай нь 3100 миль буюу 4989 км бөгөөд дэлхийн хамгийн холын марафон юм. Тиймээс тамирчид өдөрт ердийн 2-3 марафоны дайтай зайнд гүйж уралдаанаа 52 хоногийн дотор дуусгадаг байна. Ингэхдээ өглөө зургаан цагт эхэлж шөнийн 12 цагт зогсоодог. Б.Буджаргал Монгол, Хятад болон АНУ-д 6-10 хоногийн марафонд түрүүлж байсан бөгөөд энэ удаагийнх түүний анхны хамгийн холын зайн гүйлт болж байна. 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.