Молдав улс Орос, Беларусьт экспорт хийхээс татгалзах санал гаргав
Молдав улсын Хөдөө аж ахуйн сайд Евгений Осмокеску Орос болон Беларусь улсад хийх бараа бүтээгдэхүүний экспортоос бүрэн татгалзах санал гаргалаа. “Комсомольская правда” сонины мэдээлснээр, эдгээр зах зээлд хийх нийлүүлэлтийг шууд зогсоох нь Молдавын экспортлогчдод хохирол учруулж болзошгүйг Е.Осмокеску хүлээн зөвшөөрсөн байна. Түүний хэлснээр, одоогоор Молдавын хийж буй экспорт Оросыг бодвол Беларусьт илүү байгаа юм. Сайд үйлдвэрлэгчдийг дэмжих хөтөлбөр боловсруулж, нийлүүлэлтээ Европын Холбооны зах зээл рүү чиглүүлэхэд нь туслахыг мөн санал болгосон байна. Түүний хэлснээр, Орос, Беларусьт бараа бүтээгдэхүүн гаргахаас татгалзах нь, эдгээр орны эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээнд Молдавын үнэнч байгааг харуулах ёстой аж.
Молдав нь дээрх хоёр оронд гол төлөв хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнс болон эмийн үйлдвэрлэлийн бараа экспортолж ирсэн юм. Үүнд, жимс, жимсгэнэ, тэр дундаа алим, лийр усан үзэм, чавга, жимсний шүүс, нөөшилсөн ногоо, жимсний дарс, коньяк, төрөл бүрийн эм гаргадаг бол Беларусьт мөн жимс, самар, үр тариа, цаас, химийн зарим бүтээгдэхүүн худалддаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.





