Хятадын дотоодын аяллын тэргүүлэх чиглэлд Өвөр Монгол багтаж байна

Хятадын дотоодын аяллын тэргүүлэх чиглэлд Өвөр Монгол багтаж байна


   Хятадын сурагчдын их сургуулийн элсэлтийн шалгалт өнгөрөгч сарын эхээр өндөрлөснөөр “Төгсөлтийн аялал” гэгдэх дотоодын аялал жуулчлал өмнөх оны мөн үеийнхээс 175 хувиар, интернэт дэх "эцэг, эхчүүд-хүүхдийн аялал" гэсэн хайлт 166 хувиар өссөн байна. Улмаар энэ зуны аяллын тэргүүлэх чиглэлд Гүйжөү, Юннань, Шаньси, Сычуань муж, Гуанши, Өвөр Монгол, Шинжаан-Уйгурын өөртөө засах орон багтжээ. Харин залуу аялагчид телевизийн нэвтрүүлэг, киноны зургийг авсан, зураг авхуулахад үзэмжтэй газруудаар илүүтэй аялж байгаа аж. Тухайлбал, 2011 оны “Ордны хатад” киноны нөлөөгөөр Бээжин хотноо Хориотой хот үзэх, “Улаан асрын зүүд” театрын жүжгийн нөлөөгөөр Хэбэй мужаар аялах, сүүлийн үеийн хит кинонуудыг хийсэн газрууд руу явах нь эрс олширсон байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.