Зохиолч Г.Аюурзанын охин Нидерландын нийслэлд үзэсгэлэн гаргажээ
"Only Visible in Winter" үзэсгэлэн. © Г.Аюурзанын авсан зураг.

Зохиолч Г.Аюурзанын охин Нидерландын нийслэлд үзэсгэлэн гаргажээ


   Нидерландын нийслэл Амстердам хот дахь “Christie's” төвд Монголын зураач А.Гэгээгийн бие даасан үзэсгэлэн нээгдлээ. А.Гэгээ нь Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Г.Аюурзана, яруу найрагч Л.Өлзийтөгс нарын охин юм. Урлагийн бүтээлийн дуудлага худалдаагаар дэлхийд тэргүүлдэг “Christie's” компани Азийн залуу зураачийн бие даасан үзэсгэлэнг ийнхүү дэлгэсэн нь “Амстердамын урлагийн долоо хоног” арга хэмжээний нэгэн содон үйл явдал боллоо хэмээн үзэсгэлэнгийн зохион байгуулагч нээлтийн үеэр онцолсныг зураачийн аав өчигдөр олон нийтийн сүлжээнд нийтэлсэн постдоо дурджээ. Г.Аюурзана охиныхоо үзэсгэлэнгийн нээлтэд биеэр оролцсоноо мөн уг постдоо тэмдэглэсэн байна. Уламжлалт “Амстердамын урлагийн долоо хоног” (Amsterdam Art Week) 11 дүгээр сарын 18-нд эхэлж дөрөв хоног үргэлжилсэн. Харин А.Гэгээгийн "Only Visible in Winter"  үзэсгэлэн 12 дугаар сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.

   “Amsterdam Art Week” бол Амстердам хотын орчин үеийн урлагийн томоохон арга хэмжээ бөгөөд 2026 оны ээлжит долоо хоног 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм. Энэ үеэр 80 шахам галерей, музей, төслийн орон зай, резиденци, байгууллагын цуглуулгын үүд хаалга нээгдэж, 100 гаруй үзэсгэлэн болон 125 гаруй олон нийтийн хөтөлбөр явагдсан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.