Хөвсгөл: Аймгийн төвийн авто замыг хоёр тэрбум төгрөгөөр өргөтгөж шинэчилнэ
© УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын ажлын алба

Хөвсгөл: Аймгийн төвийн авто замыг хоёр тэрбум төгрөгөөр өргөтгөж шинэчилнэ


   Хөвсгөл аймгийн Мөрөн сумын босоо болон хэвтээ тэнхлэгийн авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын нийт төсөвт өртөг 28.2 тэрбум төгрөгийн 2027 онд санхүүжүүлэх дүн хоёр тэрбум төгрөгийг 2027 оны улсын төсөвт тусгасныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын ажлын албанаас мэдээллээ. Мөрөн сумын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой төв замын өргөтгөл, шинэчлэлийн ажил өнгөрсөн хавар эхэлсэн юм. Уг бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх санхүүжилтийг ийнхүү улсын төсөвт тусгаж, төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд авто замын зорчих хэсгийг өргөтгөхөөс гадна явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ зэрэг тохижилт, дэд бүтцийн ажлыг цогцоор нь гүйцэтгэнэ. Үүний зэрэгцээ нийт 12.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий Мөрөн сумын үерийн хамгаалалтын байгууламж барих ажилд 2.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор 2027 оны улсын төсөвт тусгасан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.