images

Д.Трамп: Украинд Европын цэргийг байршуулснаар дайныг зогсоож болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-13


   АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Европын цэргийг Украинд байршуулснаар дайныг зогсоож болох талаар ярьсан тухай “Wall Street Journal” сэтгүүл мэдээлэв. Тэрбээр Францын нийслэл Парис хотод Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нартай уулзах үеэрээ НАТО-д Украин улсын элсэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, харин дайны дараа сайтар зэвсэглэсэн хүчирхэг Украин улс гарч ирэхийг илүүд үзэж байгаагаа хэлсэн байна. Мөн Украины хамгаалалт, дэмжлэгт Европ гол үүрэг гүйцэтгэх ёстой бөгөөд гал зогсоох хэлэлцээрт хяналт тавихын тулд Европын цэргийг Украинд байршуулахыг хүсч буйгаа дурджээ. Тэрбээр албан тушаалдаа орсноос хойш 24 цагийн дотор Украины дайныг зогсоож чадна гэж ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мэдэгдсэн ч одоогоор тодорхой төлөвлөгөө яриагүй байна. Харин Украины НАТО-д элсэхийг түдгэлзүүлэх, одоогийн фронтын шугамыг царцаах хэлбэрээр гал зогсоох хувилбар түүний ойр дотнын хүмүүсийн амнаас гарч буй. Харин Д.Трампын хэлсэн “Украин дахь Европын цэргийн бааз”-ыг гал зогсоох төлөвлөгөөний илүү тодорхой хувилбар гэж шинжээчид үзэж байна. Албаны хүмүүсийн хэлснээр, Украинд байрлуулах Европын цэрэг нь НАТО-той холбоогүй, энхийг сахиулах буюу гал зогсоох хяналтын хүчний нэг хэсэг байх болно хэмээн WSJ сонин тайлбарлажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.