Тэйлор Свифттэй бүжиглэсэн Канадын ерөнхий сайд шүүмжлэлд өртөв
Анд нөхдийн мэдээ
2024-11-25
Канадын Монреаль хотод НАТО-гийн ээлжит хурал болох үеэр Палестиныг дэмжсэн иргэдийн жагсаал болсон байна. Жагсагчид Палестины төрийн далбааг өргөж, Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг дуурайлган хийсэн мануухай шатаан эсэргүүцэл илэрхийлжээ. Жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, бороохой ашигласан бөгөөд цагдаа нарт халдаж, албан үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулсан хэргээр гурван хүнийг баривчилсан байна. Харин ерөнхий сайд Жастин Трюдо эсэргүүцлийн жагсаалыг шүүмжилж "Антисемитизм, заналхийлэл, хүчирхийллийн үйлдлийг хаана ч буруушаах ёстой" гэж мэдэгджээ. Харин жагсаал болж байхад ерөнхий сайд Тэйлор Свифтийн тоглолт үзэж, дуулж бүжиглэх зэргээр цэнгэж байсан хэмээн иргэд шүүмжилж байна. Улмаар Ж.Трюдогийн Т.Свифттэй нөхөрлөлийн бугуйвч солилцож, мөн бүжиглэж буйг харуулсан дүрс бичлэг цахим орчинд тархсан нь ихээхэн шүүмжлэл дагуулж буй бөгөөд Канадын сөрөг хүчнийхэн "Ром шатаж байхад эзэн хаан Нерон тайван сууж байсантай адил” хэмээн шүүмжилжээ. Консерватив намын гишүүн Дон Стюарт улс оронд эмх замбараагүй байдал бий болж байхад поп одтой дуулж бүжиглэсэн хэмээн ерөнхий сайдаа шүүмжилж “Бид өмнө нь мэддэг, хайрладаг байсан Канад улсаа, хууль журмаа, аюулгүй нийгмээ эргүүлэн авах цаг болжээ” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.