АНУ түүхэндээ хамгийн олон эмэгтэй амбан захирагчтай болов
Анд нөхдийн мэдээ
2024-11-11
АНУ-ын 47 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн эмэгтэй нэр дэвшигч ялагдал хүлээсэн ч ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг болсон 11 мужийн захирагчийн сонгуульд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны түүхэн шинэ үзэгдэл болов. “The Associated Press” агентлагийн мэдээлснээр, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Келли Айот Нью-Хэмпшир мужийн захирагчийн сонгуульд ялалт байгуулснаа баталгаажуулснаар мужийн эмэгтэй амбан захирагчдын тоо 13 болж түүхэн амжилт тогтоов. Нью-Хэмпшир мужийн Нашуа хотоос сонгогдсон К.Айот тус мужийн ерөнхий прокурор, сенатораар ажиллаж байсан бөгөөд энэ удаагийн сонгуулиар сонгогчдын 54 хувийн санал авч ялалт байгуулсан байна. Мужийн амбан захирагчийн дараагийн ээлжит сонгууль 2026 онд 36 мужид болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.