Дональд Трамп Владимир Путинтэй утсаар ярьжээ
Анд нөхдийн мэдээ
2024-11-11
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу 7-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан тухай “Washington Post” сонин ойрын эх сурважаас эш татан мэдээлэв. Өмнөх өдөр нь Д.Трамп Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй мөн утсаар ярьжээ. Яриандаа Д.Трамп Украиний дайн даамжрах эрсдэлтэй байгааг В.Путинд анхааруулсан бөгөөд Европт байрлаж буй АНУ-ын томоохон цэргийн хүчний оролцоог онцолсон тухай тус сонин мэдээлсэн байна. Ярианы гол агуулга нь Европ тивд энх тайвныг тогтоох тухай байсан бөгөөд ойрын эх сурвалжийн мэдээлснээр Д.Трамп Украины дайныг яаралтай шийдвэрлэх асуудлаар хэлэлцээ хийх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал, Д.Трамп Украин газар нутгийнхаа нэг хэсгийг Орост өгснөөр дайныг дуусгаж болох тухай мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч В.Зеленский үүнийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн тухай тус сонин мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.