Д.Трамп, В.Зеленский, И.Маск гурав утсаар ярьжээ
Анд нөхдийн мэдээ
2024-11-11
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй өнгөрсөн 6-ны өдөр утсаар 25 минут орчим ярьжээ. Д.Трамп гэрээсээ Украины ерөнхийлөгч рүү залгахад Илон Маск хамт байсан төдийгүй В.Зеленскийтэй ярьсан байна. Украинд дайн эхэлсний дараа холбооны сүлжээ сүйрэхэд И.Маск "Space-Х" компанийнхаа "Старлинк" хиймэл дагуулаар дэмжсэн бөгөөд тэрбээр энэ удаа утсаар ярихдаа энэ дэмжлэгээ цаашид ч үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн гэнэ. Улс гүрний удирдагчид утсаар ярихад бизнесмэн оролцох нь ховор. И.Маск мөн өдөр Д.Трампыг Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярихад бас оролцсон байна. Энэ тухай "The Washington Post" сонин бичихдээ "Удирдагчид утсаар ярихад И.Маск оролцож байгаа нь улс төр, эдийн засгийн онцгой эрх мэдэлд хүрснийх нь нотолгоо" гэжээ. Холбооны засгийн газрын шаардлагагүй зардлыг бууруулж, боловсон хүчнийг цомхотгох зорилготой хорооны даргаар И.Маскийг томилж болох талаар Д.Трамп өмнө нь дурдаж байсан юм. И.Маскийн улс төрийн амжилттай зэрэгцэн “Tesla” компанийн хувьцааны үнэ өдрөөс өдөрт өссөөр байна. Хувьцааны үнэ ийнхүү өссөнөөр түүний хөрөнгө нэг өдрийн дотор 20 тэрбум доллараар нэмэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.