images

Америк, Хятадын харилцаанд ямар өөрчлөлт гарах вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-08


   Дональд Трамп засгийн эрхэнд эргэн ирснээр Америк, Хятадын харилцаанд ямар өөрчлөлт гарах талаар Хятадын төрийн хэвлэлүүд онцолж байна. Англи хэл дээр гардаг “Global Times” сонин нийтлэлдээ "Хятад, Америкийн харилцаа бол дэлхийн хамгийн чухал харилцаа юм" гээд энэ хоёр улс хэрхэн харилцаж байгаагаас хүн төрөлхтний ирээдүй, хувь заяа тодорхойлогдоно хэмээн дүгнэжээ. Хоёр улс нийтлэг ашиг сонирхол ихтэй, АНУ-ын 70 мянга гаруй компани Хятадад хөрөнгө оруулалт хийсэн, Хятад руу экспорт хийх замаар АНУ-д 930 мянган ажлын байр бий болсныг уг нийтлэлд онцолжээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трампад илгээсэн баярын цахилгааныг “Global Times” мөн дурдаад "Хятад, АНУ-ын хамтын ажиллагаа бүх хүнд ашигтай" гэжээ. Улмаар "Хятадын хөгжил бол Америк болон дэлхий дахины хувьд сорилт биш харин боломж" хэмээн бичсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.