images

АНУ: Судалгааны хүрээлэнгээс 43 сармагчин алдагджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-11-08


   АНУ-ын Өмнөд Каролина мужийн нэгэн жижиг хот дахь судалгааны төвөөс 43 сармагчин алдагдсан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Хотын цагдаагийн газрын мэдээлснээр, "Alpha Genesis" анагаах ухааны судалгааны хүрээлэнгээс 43 эмэгчин сармагчин алдагдсан бөгөөд ард иргэдийг шаардлагагүй үед гадуур гарахгүй байхыг анхааруулсан боловч тэдгээр сармагчинг хүмүүст аюул багатай, халдварт өвчингүй болохыг онцолжээ. Тэдгээр нь хараахан туршилтанд орж байгаагүй, дунджаар 3 кг орчим жинтэй залуу сармагчингууд ажээ. Судалгааны хүрээлэнгийн шинэ ажилтан тусгаарлах байрны хаалгыг санамсаргүй онгойлгож орхисны улмаас сармагчингууд зугтсан нь тогтоогдсон байна. Тиймээс хүрээлэнгийн эргэн тойронд дулааны дүрсний камер, тор зэргийг суурилуулж даруй барихаар ажиллаж байна. NBC телевизийн мэдээлснээр “Alpha Genesis” хүрээлэн нь сармагчин дээр, хүний тархины өвчнийг эмчлэх болон бусад эмнэлзүйн туршилт явуулдаг ажээ. Хүрээлэнгийн харьяа эзгүй арал дээр нийт 3500 сармагчин амьдардаг бөгөөд тэнд сармагчин үржүүлж, холбогдох судалгаа хийж байсан тухай хэвлэлүүд мэдээлж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.