Израиль улс Саудын Арабтай харилцаагаа хэвийн болгоно
Анд нөхдийн мэдээ
2024-10-29
Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Газын зурвас дахь дайны улмаас тасалдсан Саудын Араб болон Арабын бусад орнуудтай харилцаагаа хэвийн болгох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. AFP агентлагийн мэдээлснээр, Б.Нетаньяху өчигдөр Израилийн парламентад үг хэлэхдээ, Арабын бусад орнуудтай энх тайвныг тогтоох тухай Абрахамын түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурна гэдгээ мэдэгдсэн байна. Израиль улс АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын тэргүүлсэн 2020 оны Абрахамын хэлэлцээрээр Арабын Нэгдсэн Эмират, Марокко, Бахрейн зэрэг Персийн булангийн орнуудтай харилцаагаа хэвийн болгосон юм. Ерөнхий сайдын хэлсэн энэ үг нь Арабын ертөнцийг тэргүүлэгч Саудын Арабтай тус улс харилцаагаа хэвийн болгохоор шийдсэн гэдгээрээ онцгой анхаарал татаж байна. Израиль нь Саудын Арабтай харилцаагаа хэвийн болгохыг аюулгүй байдлын стратеги болгон гол дайсан Ираныг хяналтандаа байлгаж, Арабын бусад орнуудтай энх тайвнаар зэрэгцэн орших арга замыг эрэлхийлж байна гэж ажиглагчид үзэж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тони Блинкэн өнгөрсөн долоо хоногт Саудын Арабт айлчилж, Израильтай харилцаагаа хэвийн болгохыг зөвлөсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.