images

Японд өвөл оройтож байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-28


   Япон улсад Фүжи ууланд анхны цас орсноор өвөл ирж буйг илтгэдэг. Харин энэ жил одоог хүртэл анхны цас ороогүй байгаа нь сүүлийн 130 жилийн цаг уурын ажиглалтаас хамгийн их оройтож буй үзэгдэл ажээ. “Yomiuri Shimbun” сонины мэдээлснээр ихэнхдээ аравдугаар сар гарахад анхны цас ордог байсан бөгөөд өнгөрсөн жил гэхэд аравдугаар сарын 5-нд цас оржээ. 1894 онд анхлан ажиглалт хийж эхэлснээс хойш хамгийн сүүлд 1955 оны 10 дугаар сарын 26-нд анхны цас орж байсан нь хамгийн оройтсон тохиолдол гэж бүртгэгдсэн байна. Анхны цас ийнхүү оройтож байгаа шалтгааныг мэргэжилтнүүд цаг агаарын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байгаа юм. 3776 метр өндөр Фүжи ууланд анхны цас орсон нь 40 км-ийн зайд орших Кофу хотоос тодорхой харагдаж өвөл ирснийг илтгэдэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.