images

Лондон хотын Үндэсний галерейд шингэн зүйл авч орохыг хориглосны учир юу байв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-18


   Байгаль орчны төлөөх нэртэй бүлгүүд эсэргүүцэл илэрхийлэх нэрийдлээр урлагийн бүтээлд халдах явдал байн байн тохиолдох болсон тул Английн Лондон хотын Үндэсний галерей үзэгчдийг шингэн зүйл авч орохыг хориглох болсноо мэдэгдэв. BBC агентлагийн мэдээлснээр, тус галерей өнөөдрөөс эхлэн нялхсын сүү, жороор олгодог эмээс бусад шингэн зүйл оруулахыг хориглохоо мэдэгдсэн байна. Галерейн албаны хүн энэ талаар хэлэхдээ "Урлагийн бүтээлүүдийг халдлагаас хамгаалахын тулд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон" гэжээ. 2022 оны зургаадугаар сараас хойш Үндэсний галерейн бүтээлүүдэд халдсан тохиолдол таван удаа гарчээ. Тухайлбал Винсент ван Гогийн “Sunflowers”, Жон Констеблийн “Hay Wagon”, Диего Веласкесийн “Venus” зэрэг бүтээлүүд байгаль орчныг хамгаалах бүлгүүдийн халдлагын бай болжээ. Тодруулбал, “Just Stop Oil” байгууллагын идэвхтэн Фиб Пламмер, Анна Холланд нар 2022 оны аравдугаар сард Ван Гогийн “Sunflowers” зураг руу улаан лоолийн шөл цацан хохирол учруулсан хэргээр шүүхээс ял авч байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.