“Meta” компани хүнсний талон хувьдаа завшсан ажилтнуудаа ажлаас нь халжээ
Анд нөхдийн мэдээ
2024-10-18
“Meta” компанийн Лос Анжелес дахь салбарын ажилчид байгууллагаас олгосон хоолны мөнгөөр хувийн эд зүйл худалдаж авсан нь илэрч ажлаасаа халагдсан тухай “Financial Times” сонин мэдээлэв. Тэд “Instagram”, “WhatsApp”, “Reality Apps” зэрэг “Meta”-гийн салбаруудын ажилтнууд байсан бөгөөд халагдсан ажилчдын нарийн тоог зарлаагүй байна. Тус компани Калифорниа мужийн Менло Парк дахь ажилчдадаа үнэгүй хоол өгдөг бөгөөд харин орон нутгийн салбарын ажилтнууд нь өглөөний цайнд 20 доллар, үдийн хоол, оройн хоолонд 25 долларын талон авдаг ажээ. Энэ удаад халагдсан ажилчид хүнсний талоноор ажил дээрээ биш гэртээ хоол хүнс хүргүүлсэн, мөн хоолны мөнгөөрөө хувьдаа угаалгын нунтаг, дарс, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авсан нь тогтоогдсон тул ийм арга хэмжээ авсан байна. Ажлаас халагдсан хүмүүсийн нэг нь л гэхэд жилийн 400 мянган долларын цалин авдаг байжээ. АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны мэдээлснээр “Meta” компани 67 мянган ажилтантай бөгөөд өнгөрсөн оны байдлаар нэг ажилтны жилийн дундаж цалин 379 мянган доллар байсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.