images

Украины ерөнхийлөгч ялалтын төлөвлөгөөгөө танилцуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-18


   Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын дайныг зогсоох ялалтын төлөвлөгөөг өнгөрсөн 16-ны өдөр парламентдаа танилцууллаа. Тэрбээр хэлсэн үгэндээ “Ялалт л биднийг эх орондоо эрх чөлөөтэй амьдрах боломжийг олгоно. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бид Украины ард түмэнд ялалт авчрах төлөвлөгөө боловсруулсан" хэмээн онцолжээ. Уг төлөвлөгөө нь нийт таван зүйлтэй. Нэгдүгээрт, Украиныг НАТО-д элсүүлэх, хоёрдугаарт, дайны талбарыг Оросын нутаг дэвсгэр рүү шилжүүлэх, гуравдугаарт, цаашид ОХУ-ын түрэмгийлэлд дахин өртөхгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, дөрөвдүгээрт, Оросын онилоод буй Украины байгалийн баялгийг хамгаалах, Барууны орнуудтай хамтран ашгиглах, тавдугаарт, НАТО-Украины хамтын ажиллагааны хүрээнд Европт аюулгүй байдлын шинэ бүтцийг бий болгох зэрэг зүйл багтсан байна. Тэрбээр өнгөрсөн сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож энэхүү төлөвлөгөөгөө Барууны удирдагчид, тэр дундаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд танилцуулсан юм. Түүний төлөвлөгөөнд Барууны орнууд ямар нэгэн хариу өгөөгүй байна. В.Зеленский мөн 17-ны өдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон Европын холбооны дээд хэмжээний уулзалтад мөн оролцож, ялалтын төлөвлөгөөг дэмжихийг хүсчээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.