images

Австрали улс хуучин танкуудаа Украинд нийлүүлнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-17


   Австралийн Батлан ​​хамгаалах яам зэвсэг техникийн шинэчлэл хийж, АНУ-д үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн M1A2 танкийг хүлээн аваад удаагүй байна. Улмаар хэрэглээнээс хасагдаж буй 49 ширхэг "M1A1 Abrams" танкийг Украин улсад өгөхөөр болсон тухай ABC телевиз мэдээлэв. Тус яамны албаны хүн "Оросын хууль бус түрэмгийллийн эсрэг тэмцэлд бид Украинтай хамт байх болно” гэж мэдэгдсэн байна. Австрали улс АНУ-аас 75 шинэ M1A2 танк худалдаж авахаар тохиролцсон бөгөөд эхний хэсгийг саяхан хүлээн авчээ. Харин өмнө нь хэрэглэж байсан танкийг устгахаар төлөвлөж байсан ч Украины тал хандивлахыг хүссэн тул хүсэлтийг хүлээн авсан нь энэ ажээ. Украины ерөнхийлөгч В.Зеленский энэ тухайд "Австралийн Засгийн газар зоригтой шийдвэр гаргасанд талархаж байна” гээд “Австрали улс нь эрх чөлөө, ардчилал, хүний ​​амь нас, дэлхий нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад бидний найдвартай түнш болж байна" хэмээн онцолжээ. Украины дайн эхэлснээс хойш Австрали улс Киевт нийтдээ 1.3 тэрбум австрали доллар, түүний дотор 120 ширхэг хуягт машин болон бусад зэвсэг техникийн тусламж үзүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.