images

Прага: Шөнийн цагаар жуулчдын архины хэрэглээг хязгаарлана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-16


   Гадаадын жуулчид согтууруулах ундаа ихээр хэрэглэн хотын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа учраас Чехийн Прага хот жуулчдад чиглэсэн арга хэмжээ авч эхлэв. CNN-ийн мэдээлснээр, Прага хотын Аялал жуулчлалын газраас журам гаргаж шөнийн 22 цагаас хойш групп жуулчид зохион байгуулалттайгаар цэнгээний газраар зочлохыг хоригложээ. Хотын орлогч дарга Иржи Поспишил хэлэхдээ "Прага хот зөвхөн нэг шөнө архи уудаг жуулчдыг биш, соёлтой, чинээлэг жуулчдыг хүсдэг" гэжээ. Шар айрагны эх орон гэгддэг Чех улс бол дэлхийн хамгийн том шар айраг хэрэглэгч юм. Өнгөрсөн оны байдлаар тус улсын нэг хүнд дунджаар 128 литр шар айраг ногдож байна гэсэн тооцоо гарчээ. Сүүлийн үед ялангуяа Их Британийн жуулчид зөвхөн ууж согтуурах зорилготой аялал хийж, хямд өртөгтэй Прага хотыг олноор зорих болсон байна. Чехийн зочид буудал, рестораны нийгэмлэгийн захирал Ваплав Снарек "Хотын баараар зочлох жуулчид зөвхөн Прага хотын оршин суугчдад төдийгүй бусад орны жуулчдад төвөг учруулж байна” гэжээ. Энэ мэтээр Европын томоохон аялал жуулчлалын газрууд COVID-19 тахлын дараах жуулчдын урсгалыг хязгаарлах янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тухайлбал Италийн Венец хот 25-аас дээш хүнтэй бүлгийн аяллыг хязгаарлаж, чанга яригч ашиглахыг хориглосон бол Испанийн Барселона хот 2028 он гэхэд жуулчдад байр түрээслүүлэхийг хориглох талаар хэлэлцэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.