АНУ-д ирэх жилээс агаарын такси үйлчилгээнд гарна
Анд нөхдийн мэдээ
2024-10-15
ABC News телевиз Америкийн нэгэн компанийн үйлдвэрлэсэн агаарын таксиг танилцуулав. Тус компанийн мэдээлснээр Нью-Йоркийн Манхэттэн дүүргээс "Жон Кеннеди" нисэх онгоцны буудал хүртэл энгийн таксигаар 49 минут зарцуулдаг бол агаарын таксигаар ердөө 7 минутад л хүрэх боломжтой бөгөөд такси нь нисдэг тэрэгнээс илүү аюулгүй болохыг онцолсон байна. Энэхүү агаарын такси нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нью-Йорк хотноо туршилтын нислэг амжилттай хийжээ. Нөгөө талаар зорчигчдод тогтмол үйлчилж эхлэхийн тулд АНУ-ын Холбооны нисэхийн удирдлагын аюулгүй байдлын шалгалтыг давах ёстой. Холбооны Нисэхийн удирдах газрын албаны хүн "Шалгалт давсан агаарын такси ирэх жилээс үйлчилгээнд гарна” гэжээ. Мөн агаарын такси нь цахилгаанаар ажилладаг тул байгальд ээлтэй, босоо чиглэлд хөөрч буух, бас барилгын дээвэр, зогсоол дээр буух боломжтой тул тусдаа нисэх зурвас хийх шаардлагагүй гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.