images

Кени улсын тамирчин эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн дээд амжилт тогтоов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-14


   Өчигдөр АНУ-д болсон 2024 оны Чикагогийн марафон тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Кени улсын тамирчин Рут Чепнгетти 2 цаг 09 минут 56 секундын амжилтаар тэргүүн байр эзэлж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Энэ нь өнгөрсөн есдүгээр сард болсон Берлиний марафонд Этиопын тамирчин Тижист Ассефагийн тогтоосон 2 цаг 11 минут 53 секундын дээд амжилтаас бараг хоёр минутаар хурдан байсан бөгөөд эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд эвдэх боломжгүйд тооцогдож байсан 2 цаг 10 минутын хугацааг ийнхүү давж чаджээ. Тэрбээр 2021 оны Чикагогийн марафонд анх түрүүлж, мөн дараа жил нь буюу 2022 онд дахин тэргүүн байр эзэлсэн бол энэ удаа гурав дахь удаагаа тэргүүлэээд зогсохгүй ийнхүү дэлхийн дээд амжилт тогтоосон байна. Рут Чепнгетти тэмцээний дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Миний мөрөөдөл биеллээ. Дэлхийн дээд амжилтыг зүрх сэтгэлдээ олон жил тээсэн” гэжээ. Тэмцээний удаах байрт 2 цаг 17 минут 32 секундийн амжилтаар Этиоп улсын тамирчин Сутуме Асефа Кебебе шалгарсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.