Өмнөд Солонгос: Нобелийн шагналт зохиолч Хан Каны номын эрэлт эрс нэмэгдэв
Анд нөхдийн мэдээ
2024-10-14
Утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн Өмнөд Солонгосын анхны зохиолч Хан Каны номын эрэлт эрс ихсэж, тус улсын номын сангуудын ачаалал хүртэл нэмэгдсэн байна. Өмнөд Солонгосын Үндэсний номын сангийн харьяа номын сангийн өгөгдөлд дүн шинжилгээ хийдэг "Library Information Naru" платформоос өнөөдөр гаргасан статистик мэдээгээр Хан зохиолчийн 2021 онд хэвлэгдсэн "Хагацахгүй" романыг өнөө өглөөний 10 цагийн байдлаар хамгийн олон хүн уншсан байна. Энэ тоо нь тус улсын хэмжээнд 1490 номын сангаас гэрээр олгосон номын мэдээллийг нэгтгэсэн дүн бөгөөд зохиолч Утга зохиолын салбарын Нобелийн шагналтнаар тодорсон 10-ны өдрөөс хойш эрс нэмэгджээ. Мөн Хан зохиолчийн “Хөвгүүн ирлээ” романы эрэлт хэрэгцээ жагсаалтын 206 дугаар байрнаас хоёрдугаар байр луу орж ирсэн байна. Өмнөд Солонгосын уран зохиолын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн Хан Каныг дэлхий даяар сонирхож байгаа бөгөөд хилийн чанад дахь томоохон номын дэлгүүрүүдэд түүний ном зурагдаж дуусчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.