images

Наоми Кэмпбелл Төв Азийн экспод оролцож илтгэл тавив

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-14


   Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон Төв Азийн экспод дэлхийн загварын гол дүр гэгддэг алдартай загвар өмсөгч Наоми Кэмпбелл оролцсон байна. Тэрбээр Бүтээлч эдийн засгийн дэлхийн бага хуралд (WCCE) үндсэн илтгэл тавьсан бөгөөд “Өнөөдөр бид асар их өөрчлөлтийн босгон дээр хамтдаа зогсож байна. Хиймэл оюун ухаан (AI) хурдацтай хөгжиж байгаа нь бүтээлч салбарыг бүрэн өөрчилж байна. Энэхүү өөрчлөлт нь инноваци, ирээдүйг өөрчлөх болно” хэмээн онцолж тус улсын “The Kunz” сонинд ярилцлага өгсөн байна. Гурван өдөр үргэлжилсэн тус чуулганд Н.Кэмпбелл зэрэг дэлхийн олон салбарын 130 гаруй алдартан оролцсон бөгөөд чуулган өмнө нь Индонезийн Бали, Арабын Нэгдсэн Эмират улсын Дубайд болж байсан бол энэ жил Төв Азийн хамгийн том хот Узбекистаны Ташкентад зохион байгуулагдлаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.