Эверэстээс олдсон өрөөсөн хөл уулын спортын түүхийг өөрчлөх үү?
Анд нөхдийн мэдээ
2024-10-14
Одоогоос 100 жилийн өмнө дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверэстийн ноён оргилд гарах анхны оролдлого хийгээд сураггүй алга болсон Их Британийн уулчны цогцосын нэг хэсэг олджээ. AP агентлагийн мэдээлснээр баримтат киноны “National Geographic channel” Эверэстийн төв хэсэгт орших Лонгбук мөсөн голоос Их Британийн уулчин Эндрю Ирвайний өрөөсөн хөлийг олсон бөгөөд “A.C. Irvine" гэсэн бичиг бүхий оймстой байжээ. Уулчин Э.Ирвайн нь мөн уулчин Жорж Маллоригийн хамт Эверэстийн оргилд гарах авиралт хийсэн боловч хамгийн сүүлд 1924 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 8600 метрийн өндөрт гарсан тухай мэдээлсний дараа сураггүй алга болжээ. Харин 1999 онд Ж.Маллоригийн цогцсыг олсон байна. Тэд Эверэстийн оргилд хүрсэн эсэх нь уулчдын дунд олон жилийн турш маргаан дагуулсаар ирсэн юм. Хэрэв тэд оргилд гараад бууж явахдаа осолдсон бол уулын спортын түүх ихээхэн өөрчлөгдөнө. Э.Ирвайний авч явсан гэрэл зургийн аппаратад оргилын дүрс буусан бол шийдвэрлэх нотолгоо болох учраас түүний цогцос болон бусад эд зүйлсийг эрэн хайсаар байгаа аж. Одоогийн Эверэстийн дээд амжилтыг 1953 онд оргилд гарсан уулчин Эдмунд Хиллари, ширваа Дэнзэн Норгай нар эзэмшдэг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.