Хятадад анх удаа төрөл бүрийн хоол хийдэг робот ажиллуулж эхлэв
Анд нөхдийн мэдээ
2024-10-10
Хятадын Бээжин хотод саяхан төрөл бүрийн хоол хийдэг роботод анх удаа ресторанд ажиллах лиценз олгосон тухай "China Daily" сонин мэдээлэв. “Enco Smart” гарааны компанийн бүтээсэн энэхүү хиймэл оюун ухаант робот нь бялуу хийх, гоймон чанах зэрэг ганц үйлдэлт роботуудаас ялгаатай нь төрөл бүрийн хоол хийж чадна. Мөн ажлын орчноос хамааран хоолны шинэ цэс үүсгэх, эрүүл ахуйг чанд сахих зэрэг шинэ арга технологид үргэлжлүүлэн суралцсаар байх ажээ. Бээжин хотын хоолны эрүүл ахуйн салбарын албаны хүн хэлэхдээ "Бид зөвшөөрөл олгохоосоо өмнө үндэсний хүнсний аюулгүй байдлын дүрэм журамд нийцэж байгаа эсэхийг сайтар шалгасан” гээд хүнсний салбарт хиймэл оюун ухаан зайлшгүй шаардлагатайг онцолсон байна. Энэхүү зөвшөөрлийн талаар “China Securities Times” сонин хиймэл оюун ухаантай роботууд рестораны үйлчилгээний салбарт албан ёсоор нэвтэрч байгааг онцлон мэдээлсэн бөгөөд орон нутгийн хэвлэлүүд ч роботууд хууль ёсоор ресторан ажиллуулах боломжтой болж байгааг дурдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.