images

Энэ жилийн анагаахын салбарын Нобелийн шагналтан тодров

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-08


   Энэ жилийн физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг микрорибонуклеин хүчил (microRNA)-ийг нээсэн Америкийн эрдэмтэн Виктор Амброуз, Гэри Ловкен нар хүртэхээр болсон байна. Нобелийн хороо Массачусетсийн Технологийн Их Сургуулийн (MIT) анагаах ухааны профессор Виктор Амброуз, энэ салбарын нэртэй эрлэмтэн Гари Лавкен нарыг эдгэшгүй өвчин, тэр дундаа хорт хавдрыг эмчлэх дараагийн шатны эмчилгээ хэмээн нэрлэгдэх microRNA-ийг нээж анагаахын шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үзэж Нобелийн шагналын эзнээр тодруулсан байна. Энэ нь генийн зохицуулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг шинэ төрлийн  бичил RNA молекул бөгөөд эсийн доторх хөгжил, өсөлт, хөгшрөлт зэрэг амьдралын янз бүрийн үзэгдэлтэй холбоотой генийн илэрхийлэлийг зохицуулдаг. Нобелийн хороо "Тэдний гайхалтай нээлт нь генийн зохицуулалтын цоо шинэ зарчмыг бий болгосон" хэмээн үнэлжээ. Шагналын эзэн 11 сая швед кроны мөнгөн шагнал хүртэнэ. Нобелийн шагнал гардуулах ёслолыг Альфред Нобелийн өөд болсны ойн өдөр буюу 12 дугаар сарын 10-нд Шведийн Стокгольм хотод, харин энхтайвны шагналыг Норвегийн Осло хотод зохион байгуулдаг уламжлалтай.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.