images

Сургууль нь Израилийг дэмжиж буй явдлыг Корё их сургуулийн оюутнууд эсэргүүцэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-04


   Өмнөд Солонгосын Корё их сургуулийн “Ардчилсан оюутны холбоо” зэрэг оюутны хэд хэдэн нэгдлийн оюутнууд төрөлх сургуулиа Израилийн дайны гэмт хэргийг зөвтгөж, дэмжиж байгаа байгууллага, компаниудтай хамтын ажиллагаагаа зогсоохыг шаардан жагсаал хийв. Оюутнууд сургууль дээрээ хэвлэлийн бага хурал хийж, Корё их сургууль нь Еврей их сургууль, Тель-Авивын их сургууль зэрэг Израилийн их сургуулиудтай 10 гаруй жилийн турш эрдэм шинжилгээний холбоотой явж ирснийг онцлон, тус улсад суугаа Израилийн Элчин сайд өнгөрсөн дөрөвдүгээр сард Корё их сургуульд зочилж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцсаныг дурджээ. Улмаар оюутнууд "Корё их сургууль удаан хугацаанд хамтран ажиллаж, бас санхүүгийн дэмжлэг авсаар ирсэн “HD Hyundai”, “Hanwha Systems” зэрэг компаниуд Израиль улс палестинчуудыг хоморголон устгаж буй ажиллагаанд дэмжлэг үзүүлж, үүнээс ашиг олж байна” гэж мэдэгдээд "Манай сургууль геноцидтой холбоотой эдгээр байгууллагын хөрөнгө оруулалтаас татгалзах, буцааж өгөх ёстой" гэжээ. Эцэст нь энэ асуудлаар тодорхой арга хэмжээ авахыг сургуулийн удирдлагаас шаардсан байна. Мөн тус сургуульд суралцдаг палестин оюутнууд жагсаалд хамтран оролцож уриалга гаргасан бөгөөд оюутнууд сургуулийн удирдлагад шаардлага хүргүүлж биечлэн уулзах хүсэлт гаргажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.