Германы Гадаад хэргийн сайд Хятадад айлчилна
Анд нөхдийн мэдээ
2024-10-04
Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок удахгүй Хятадад айлчлахаар төлөвлөж байгаа тухай хоёр талын эх сурвалж мэдээлэв. А.Бербок Хятадад хийх айлчлалаараа “Олон асуудлыг нухацтай хэлэлцэнэ" гэж албаны эх сурвалж мэдээлсэн ч илүү тодорхой хөтөлбөр танилцуулаагүй байна. Энэ удаагийн айлчлал нь Украины дайн үргэлжилсээр байгаа, мөн Израиль, Ираны хооронд хямрал хурцдаж буй эгзэгтэй цаг үед тохиож байгааг “South China Morning Post” сонин онцолжээ. АНУ болон НАТО-гийн холбоотон орнууд Украины дайнд Хятад улс Оросыг дэмжиж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн бол Хятад улс үүнийг үгүйсгэсээр байгаа. Нөгөө талаар Европын холбооны гишүүн орнууд Хятадын цахилгаан машинд 45 хүртэлх хувийн татвар ногдуулах эсэх асуудлаар санал хураах гэж байгаатай энэ айлчлалыг холбон үзэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.