images

Хятадын дотоодын жуулчид яагаад нийтийн үйлчилгээний газруудаар хоноглох болов?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-04


   БНХАУ тунхагласны баярын "Алтан долоо хоног"-ийн амралтаар дотоодын жуулчдын тоо эрс өсчээ. “Chengdu Daily” сонины мэдээлснээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Анхуй мужийн Хуаншань ууланд аялж яваа хятад жуулчдад зочид буудал олдохгүй байгаа тул бие засах газар, ресторан зэрэг нийтийн үйлчилгээний газруудаар хоноглох болсон бөгөөд энэ тухай гэрэл зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд олноор тавигджээ. Зочид буудал олдохгүй байгаа нь гадна аялал жуулчлалын оргил энэ үед Хуашань уул зэрэг олны хөл ихтэй газарт зочид буудал болон хөлсний байрны үнэ хэтэрхий өндөр байгаатай холбоотой ажээ. Нөгөө талаар цахим орчинд буудал, хөлсний байранд орохгүйгээр нийтийн үйлчилгээний газруудаар хоноглож мөнгө хэмнэж болж байгаа тухай бичлэг нийтлэгдсэнээс ч үүдэлтэй аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.