images

Өмнөд Солонгосын миссийн тэмцээний финалд 81 настай эмэгтэй шалгарав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-01


   Өнгөрсөн 28-ны өдөр БНСУ-д болсон “Miss Universe Korea” тэмцээнд оролцсон хамгийн өндөр настай оролцогчийн талаар Америкийн CNN суваг онцлон мэдээлэв. 1943 онд төрсөн, эдүгээ 81 настай Чой Сун Хва тус тэмцээний финалд шалгарсан байна. Тэрбээр CNN телевизэд өгсөн ярилцлагадаа "Ная гарсан эмэгтэй хүнд ч ийм боломж бий гэдгийг харуулахыг хүссэн” гэжээ. Хатагтай Чой 50 нас хүртлээ эмнэлэгт асрагчаар ажилласан байна. Тэр үед нэгэн үйлчлүүлэгч түүний эрүүл чийрэг, үзэсгэлэнтэй бие галбирыг сайшааж, загвар өмсөж үзэхийг зөвлөж байжээ. Энэ үгийг марталгүй санаж явсан тэрбээр тэтгэвэрт гарсан хойноо буюу 2017 онд загвар өмсөгчөөр хичээллэж эхлээд 74 настайдаа анх "Сөүлийн загварын долоо хоног" арга хэмжээний тайзан дээр гарсан бөгөөд улмаар сэтгүүл дээр гарч, сурталчилгаанд оролцож олны анхаарал татаж эхэлсэн байна. Бас аз дайрч “Miss Universe” дэлхийн тэмцээнийг зохион байгуулах хороо энэ жилээс эхлэн оролцогчдын насны хязгаарыг халснаар түүнд мөрөөдлөө биелүүлэх сайхан боломж гарчээ. Одоо хатагтай Чой “Miss Universe” дэлхийн тэмцээнд оролцох чин хүсэлтэй байгаагаа өгүүлсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.