Ши Жиньпин: Намын төвлөрсөн нэгдмэл удирдлагыг тууштай хадгалах ёстой
Анд нөхдийн мэдээ
2024-10-01
БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойн баярт зориулсан илгээлтдээ тус улсын удирдагч Ши Жиньпин хүчирхэг улс болохын тулд Коммунист намын төвлөрсөн нэгдмэл удирдлагыг тууштай хадгалах ёстойг онцлов. Өчигдөр Бээжингийн Ардын их хурлын ордонд болсон Үндэсний их баярын хүлээн авалт дээр тэрбээр хятад маягийн шинэчлэлээр хүчирхэг улс байгуулж, үр ашигтай эрэлт хэрэгцээг өргөжүүлэх, эдийн засгийг сайжруулах, гадаад ертөнцөд нээлттэй байх, дотоод шинэчлэлд анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг онцолсон байна. Улмаар хятад маягийн шинэчлэлийг ахиулахын тулд намын удирдлагыг тэргүүн эгнээнд тавих, Хятадын онцлогтой социализмыг баримтлах, иргэд төвтэй байх, энхтайвны хөгжлийн замыг тууштай баримтлах зэрэг дөрвөн зарчмыг дэвшүүлсэн байна. Харин Тайваний асуудлаар "Тайвань бол Хятадын ариун газар нутаг бөгөөд Хятад, Тайваний ард түмэн цус нэгтэй ахан дүүс, цус нь уснаас өтгөн байдаг” хэмээн онцлоод “Хоёр ард түмний эдийн засаг, соёлын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, оюун санааны хэлхээ холбоог ахиулах болно" гэжээ. 1949 оны аравдугаар сарын 1-ний өдөр Бээжингийн Тяньаньмэний талбайд Мао Зэдун БНХАУ-ыг тунхаглан зарласан бөгөөд тэр цагаас хойш энэ өдрийг Хятадын хамгийн том баяр болгон тэмдэглэдэг ирсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.