Шинэ Зеландчууд үндэсний бүжгээрээ Гиннесийн номонд бичигдэв
Анд нөхдийн мэдээ
2024-10-01
Шинэ Зеланд улсад 6500 хүн нэг дор цуглан үндэсний бүжгийн үзүүлбэр үзүүлж Гиннесийн дээд амжилт тогтоов. “New Zealand Herald” сонины мэдээлснээр өнгөрсөн сарын 29-ний өдөр Окланд хотын Эден Парк цэнгэлдэх хүрээлэнд нийтдээ 6531 хүн цугларан уугуул үндэстний "Ка Мате" бүжиг бүжиглэсэн бөгөөд энэ төрлөөр 2014 онд Францад 4028 хүн оролцсон дээд амжилтыг эвджээ. Энэхүү арга хэмжээнд бүх насны хүмүүс оролцож, тус улсын хөлбөмбөгийн “All Blacks” багийн баяр хөөрөө илэрхийлэхдээ бүжиглэдэг уг бүжгийг бүжиглэсэн байна. Мөн энэ арга хэмжээнд Америкийн телевизийн хөтлөгч Конан О'Брайен, найруулагч Тайка Вайтити, боксчин Дэвид Туа нар хүрэлцэн ирж оролцжээ. Оролцогчдын албан ёсны тоог эцсийн байдлаар зарлаагүй байгаа ч Гиннесийн дээд амжилтыг бүртгэх шүүгч Брайан Собел дээд амжилт блдж чадсаныг баталсан байна. "Ка Мате" бүжиг нь Шинэ Зеландын уугуул иргэд болох маори омгийн дайчдын тулааны өмнө зориг зүрхээ чангалах утгаар хийдэг үндэсний бүжиг бөгөөд өнөө үед тус улсын хөлбөмбөгийн баг зэрэг спортын салбарынхан тоглолт эхлэхийн өмнө энэ үзүүлбэрийг үзүүлдэг уламжлал тогтжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.