Норвеги улс Оростой хиллэдэг хилийн зурвасаа хашаална
Анд нөхдийн мэдээ
2024-09-30
Норвеги улс ОХУ-тай хиллэдэг 198 км хилийн зурвасаа хашаална гэж мэдэгдлээ. Тус улсын Хууль зүйн сайд Эмили Энгермель NRK телевизэд өгсөн ярилцлагадаа Оростой хиллэсэн хилийн хамгаалалтыг бэхжүүлэхийн тулд хашаа барих зэрэг хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэж буйгаа мэдэгдсэн төдийгүй аюулгүй байдлын нөхцөл байдал дордвол хилээ бүрэн хаахад бэлэн байгаагаа хэлжээ. Норвегийн хөрш зэргэлдээ Финланд улс өнгөрсөн гуравдугаар сард мөн ийм арга хэмжээ авсан юм. AP агентлагийн мэдээлснээр сайд Э.Энгермель өнгөрсөн зун ОХУ-тай 1340 км урт хиллэдэг Финланд улсад айлчилж туршлага судалсан байна. 2022 оны хоёрдугаар сарын сүүлээр ОХУ Украин руу довтолсны дараа Норвеги улс Оросын жуулчдад виз олгохоо хязгаарласан бөгөөд зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд Оросын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон нэмэлт журмыг энэ оны тавдугаар сард гаргасан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.