images

Пак Хён Жүн: "Пусаны кино наадам энэ жил илүү утга учиртай болно"

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-26


   Азийн хамгийн том кино наадам болох Пусаны 29 дэх удаагийн олон улсын кино наадам аравдугаар сарын 2-ноос 11-ний хооронд болно. Тус наадамд албан ёсоор уригдсан дэлхийн 63 орны 224 бүтээл оролцох юм. Наадам Өмнөд Солонгосын кино найруулагч Пак Чон Окын бүтээл "Жон, Ран" киногоор эхэлж Берлин, Венецийн наадмын шагналт Сингапурын найруулагч Эрик Хогийн "Сүнсний аялал" киногоор өндөрлөнө. Энэ жилээс баримтат киноны төрлийг олон нийтэд түгээх зорилгоор анх удаагаа “Баримтат киноны үзэгчдийн шагнал”-ыг бий болгожээ. Мөн кино урлагийн салбарын төлөөлөл, дотоод гадаадын мэргэжилтнүүд оролцсон хэлэлцүүлэг, чөлөөт ярилцлага болно. Энэ үеэр олон улсын хамтын бүтээлийн үндэс болох "Producer Hub" болон технологи, киноны нэгдмэл байдлын талаар ярилцах хиймэл оюун ухааны бага хурал болох ажээ. Пусан хотын дарга Пак Хён Жүн хэлэхдээ "Азийн хамгийн том кино наадам болох Пусаны олон улсын наадам энэ жил илүү утга учиртай болно. Манай кино урлаг, харилцаа холбооны хэрэгсэл, үйлдвэрлэлийн чиглэлээр олон талт байдлаа харуулж, улмаар дэлхийн тавцанд гарахад бид идэвхтэй дэмжсээр байх болно” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.