“Meta” компани гар утсыг орлох ухаалаг нүдний шил бүтээснээ танилцуулав
Анд нөхдийн мэдээ
2024-09-26
“Meta” компани өчигдөр зохион байгуулсан хурал дээрээ "Connect 2024" технологи хөгжүүлэгчийн бага хурал хийж, ухаалаг гар утсыг орлох "Orion" нүдний шил зохион бүтээснээ танилцуулав. Тус төхөөрөмжийг Марк Зукерберг өөрийн биеэр танилцуулсан бөгөөд энэ нь ухаалаг утасны дараа үеийн шинэ технологи болохыг онцолсон байна. Зузаан хар хүрээтэй энгийн нүдний шил мэт харагдах “Orion”-ыг нүдэндээ зүүгээд гар утасны нэгэн адил мессэж илгээх, видео дуудлага хийх, тэр ч байтугай YouTube-ээс видео үзэх боломжтой ажээ. Хэрэглэгчид нүдний хөдөлгөөнийг хянадаг камерын тусламжтайгаар дэлгэцийг гараараа товших эсвэл гүйлгэх боломжтой, өдөр бүр зүүж хэрэглэж болохоор жин багатай, энгийн авсаархан болохыг онцолжээ. Энэ өдрийн арга хэмжээний үеэр NVIDIA компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг “Orion”-ыг зүүн туршиж үзсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.