images

АНУ: 18 настай хүү мужийн прокурор болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-26


   Солонгос гаралтай америк залуу Питер Пак 17 настайдаа хуульчийн шалгалтад тэнцэж, 18 настайдаа АНУ-ын Калифорниа мужийн прокурор болов. Өмнөд Солонгос улсад төрсөн Питер Пак хоёр настай байхдаа эцэг эхийн хамт АНУ-д цагаачилж ирээд 2019 онд 13 настайдаа Калифорниа мужийн Оранж тойргийн Оксфордын академид элсэн орж хуулийн чиглэлээр суралцаж эхэлсэн байна. Ахлах сургуульд байхдаа коллежийн түвшний оюуны чадварыг үнэлдэг CLEP (College Level Examination Program) шалгалтыг өгч тэнцээд 2021 онд хугацаанаасаа өмнө ахлах сургуулиа төгсөж, хоёр жил хуулийн сургуульд суралцан өнгөрсөн жил хуульчийн шалгалтад тэнцсэн байна. Улмаар өнгөрсөн оны сүүлээр тэрбээр 18 нас хүрч, мужийн хуулийн дагуу насанд хүрсэн бөгөөд албан ёсоор прокуророор томилогдсон аж. Тэрбээр “Америкийн хуулийн сургуулийн төлбөр маш өндөр тул би их сургуульд элсэхгүйгээр хуулийн сургуулийн онлайн хичээлд хамрагдаж төгсөхдөө сургалтын зардалд ердөө 15 мянган доллар зарцуулсан” гэжээ. Суралцах арга барилынхаа тухайд тэрбээр нэг номыг олон дахин унших нь чухал болохыг хэлээд зарим мэргэжлийн номыг 100 удаа уншсанаа ярьсан байна. Прокурорын газрынхан түүнийг "18 настай гэхэд дэндүү хэрсүү” гэж үнэлдэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.