images

Австрали: Ер бусын төрхтэй аварга загас баригджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-26


   Австрали улсын загас агнуурын хөлөг онгоцны ахмад Кертис Петерсон өнгөрсөн долоо хоногт Мелвилл арлын далайн уснаас ер бусын төрхтэй аварга загас барьсан байна. Уг загас 400-500 метрийн далайн гүнд амьдардаг загасны нэг төрөл бөгөөд биеийн урт дээд тал нь 10 метр хүрдэг. “Fishing Australia TV” загас агнуурын сувгийн мэдээлснээр уг загас ер бусын том, 2 метр гаруй урттай, морин хэлбэрт толгойтой байсан аж. Сонирхолтой нь энэ загас газар хөдлөлт, цүнами гэх мэт байгалийн гамшгийг урьдчилан мэдэрдэг бөгөөд 2011 онд Японд их газар хөдлөлт болохоос өмнө далайн эрэгт олноор үзэгджээ. Японы Токай их сургууль, Шизүока мужийн их сургуулийн судалгааны баг 1928-2011 оны хооронд Японд болсон газар хөдлөлт болон далайн гүний загас, тухайлбал, энэ аварга загасны шилжилт хөдөлгөөний хамаарлыг судалсны үр дүнд дээрх зүйл үнэн болохыг баталсан байна. Тиймээс энэ аварга амьтныг “Сүйрэл мэдрэгч” гэж нэрлэдэг аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.