Испани: Сармагчинд хүний эрх олгох хуулийн төсөл боловсруулж байна
Анд нөхдийн мэдээ
2024-09-26
Испани улсад шимпанзе, горилла, орангутан зэрэг сармагчинд хүний эрх олгох замаар тэднийг хамгаалах хуулийг сурталчилж эхлээд байгаа тухай Их Британийн “The Times” сонин мэдээлэв. Хуулийн төслийг боловсруулж байгаа Испанийн Нийгмийн болон хүний эрхийн яамны мэдээлснээр энэхүү хуулийн нэг зорилго нь эдгээр амьтанд хор хөнөөл учруулж буй туршилт, судалгааг хориглох явдал ажээ. Хуулийн төсөлд сармагчныг тэжээх, гаршуулах нөхцөлийг тогтоож, тэднийг шоу зэрэг арилжааны зорилгоор ашиглахыг хориглосон байна. Тус улсын Засгийн газар сармагчинхүн төрөлхтөнтэй генийн хувьд төдийгүй суралцах, харилцах гэх мэт танин мэдэхүйн чадвараараа ойр байдаг нь энэ хууль гаргах үндэслэл болсон гэж үзжээ. Энэ нь мөн өнгөрсөн жил парламентаас баталсан “Амьтныг хамгаалах тухай хууль”-ийн дараагийн арга хэмжээ аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.