Энэтхэг: Хүчирхийлэлд өртөж байсан охиныг сармагчин аварчээ
Анд нөхдийн мэдээ
2024-09-25
Энэтхэгийн хойд мужийн Багпат хотод зургаан настай охин бэлгийн хүчирхийлэлд өртөх гэж байхад сармагчингууд аварсан тухай тус улсын “Times of India” сонин мэдээлэв. Энэ явдал өнгөрсөн 21-ний өдөр болсон бөгөөд охины аавын хэлснээр, нэгэн этгээд зургаан настай охиныг нь хууран дагуулж явсаар нурсан барилга руу авч орон хувцсыг нь тайлж бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдсан байна. Энэ явдалд цочирдсон охин уйлж хашгирахад, ойролцоо байсан сармагчингууд дайран ирж охиныг аварчээ. Сармагчингийн дайралтанд өртсөн эр охиныг "Энэ талаар өөр хүнд хэлж болохгүй" гэж сүрдүүлээд орхин зугтсан байна. Охин гэртээ ирж болсон явдлын талаар аав ээждээ хэлсэн бөгөөд тэд даруй цагдаад мэдэгдэж, цагдаа нар гэмт этгээдийг эрэн хайж байна. Орон нутгийн цагдаагийн албаны хүн “Ийм хэрэг гарсан. Одоогоор хэргийг мөрдөн шалгаж, хэрэгтнийг илрүүлэхээр ажиллаж байна” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.