images

Хойд Солонгост ухаалаг утасны хэрэглээ эрс нэмэгджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-25


   Хойд Солонгос улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд ухаалаг утасны хэрэглээ хурдацтай өсөж нийт хэрэглэгчийн тоо долоон саяд хүрчээ. Америкийн судалгааны “North 38” төвийн тайланд дурдсанаар 24 сая хүн амтай тус улсын иргэд ухаалаг гар утас өргөнөөр хэрэглэх болсон бөгөөд энэ нь тус улсад бүртгэлтэй 1.2 сая ширхэг суурин утаснаас хэд дахин өндөр тоо юм. Мөн ухаалаг гар утасны загварын нэр төрөл хоёр дахин нэмэгдэж, шинэ брэндүүд гарч ирсэн ба одоогоор 10 компани ухаалаг утас худалдаалж байна. Техникийн үзүүлэлт, үнэ өртөг ч бусад оронд худалдаалагдаж буй дундаж загваруудтай төстэй, тухайлбал “Hwawon” нэртэй ухаалаг утас 500-750 орчим долларын үнэтэй байгаа аж. Ухаалаг утсыг тус улсад Хятадын компаниуд нийлүүлдэг, мөн үндсэн загвараараа үйлдвэрлээд Хойд Солонгосын компанийн нэрийг хавсаргадаг. Ялгаатай нь программ хангамжийг тус улсад зориулсан тусгай хувилбараар суулгасан байдаг бөгөөд энэ нь хязгаарлагдмал үйлдлийн системтэй, зөвхөн зөвшөөрөгдсөн сүлжээнд холбогддог, зөвшөөрөлгүй программ суулгах боломжгүй аж. Үүнээс гадна зөвшөөрөлгүй видео бичлэг, цахим ном татах, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандахыг хатуу хориглодог байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.