images

Норвеги улсад Хойд Солонгосын иргэдийн эрхийг хамгаалах арга хэмжээ болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-25


   Норвеги улсын  “Rafto” хүний ​​эрхийн байгууллага Хойд Солонгосын иргэдийн эрхийг хамгаалах арга хэмжээ зохион байгуулав. Уг арга хэмжээнд Хойд Солонгосын дүрвэгч Сон Бёк уригдан оролцож, эх орноосоо дүрвэх болсон шалтгааныхаа талаар хуваалцан өөрийн уран бүтээлээ дэлгэн үзүүлсэн байна. Тэрбээр 1990-ээд оны үед Хойд Солонгост суртал ухуулгын зураачаар ажиллаж байгаад 2002 онд эх орноосоо дүрвэн гарчээ. Улмаар нэгэн цагт Хойд Солонгосын тогтолцоог сурталчлахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсан хэдий ч эх орныхоо улс төрийн тогтолцоонд итгэл алдарч гадаад руу дүрвэж гарах болсон тухайгаа ярьсан байна. Одоо тэрбээр Хойд Солонгосын хүний ​​эрхийн төлөө үйлсэд идэвхтэй оролцож, тэндхийн дарангуй тогтолцоог илчлэхийн тулд бусад уран бүтээлчидтэй хамтран урлагийн бүтээлээр дамжуулан хүний ​​эрхийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байна. Хуучин ЗХУ болон Зүүн Европын социалист орнууд дахь ардчиллын хөдөлгөөнийг дэмждэг байсан Норвегийн Бергений их сургуулийн профессор Тролп Рафтогийн (1922-1986) нэрэмжит тус байгууллага 1986 оны 11 дүгээр сард байгуулагдсан ажээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ким Дэ Жүн тус байгууллагын нэрэмжит шагнал хүртэж байсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.