Хятад улс саран дээр судалгааны станц байгуулна
Анд нөхдийн мэдээ
2024-09-25
Хятад улс 2026 оноос эхлэн хоёр нэмэлт сансрын хөлөг хөөргөж Олон улсын сарны судалгааны станц (ILRS) барих суурийг тавихаар төлөвлөж байгаа тухай CCTV мэдээлэв. БНХАУ, ОХУ-ын хамтран хэрэгжүүлж буй ILRS төслийн барилгын ажлыг хоёр үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна. Эхний шат нь 2035 он гэхэд сарны өмнөд туйлын бүсэд төвлөрсөн 100 км газарт шинжлэх ухааны судалгааны өндөр хүчин чадалтай суурь байгууламжийг барина. “Дэлхий-сарны интеграцийн сүлжээ" ажиллагаагаар нисгэгчгүй болон нисгэгчтэй хөлгөөр сарыг судлах, олон улстай хамтран ажиллах замаар энэхүү төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа төсөл хэрэгжүүлэгчид мэдэгдсэн байна. Хоёр дахь шат нь 2050 оноос өмнө сарны иж бүрэн баазын сүлжээг сарны тойрог замын станц, сарны өмнөд туйлын зангилаа цэг болгон өргөтгөж урт болон богино хугацааны хайгуул хийх иж бүрэн судалгааны платформыг бий болгох явдал ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.