Их Британи: Неолитын үеийн дурсгалуудыг Үндэсний соёлын өвд бүртгэв
Анд нөхдийн мэдээ
2024-09-25
1840-1928 оны хооронд амьдарч, бүтээж туурвиж байсан Их Британийн зохиолч Томас Хардигийн гэр болох Макс Гэйт эдлэнгээс олдсон неолитын үеийн түүхэн дурсгалуудыг тус улсын Үндэсний соёлын өвд бүртгэсэн тухай “Daily Guardian” сонин мэдээлэв. Макс Гэйт бол Викторийн эрин үеийн реалист зохиолч гэгддэг Т.Харди “Tess of the d'Urbervilles”, “Jude the Obscure” зэрэг шилдэг бүтээлүүдээ чухам энэ эдлэнд туурвисан юм. 1940 онд Т.Хардигийн эгч түүний бүтээлүүдийг соёлын өвийн менежментийн “National Trust” санд хүлээлгэн өгсөн бөгөөд одоо олон нийтэд нээлттэй байна. 1880-аад онд Т.Харди өөрөө байшингаа гардан барьж байх үед Ромын үеийн дурсгалууд олджээ. Хожим 1980-аад оны үед 100 метрийн голчтой, дугуй хэлбэр бүхий неолитийн үеийн туурь олдсон байна. Их Британийн олон нийтийн соёлын өвийн байгууллага болох “Jill Guthrie of Historic England" "Их Британид үүнтэй ижил төстэй 10 орчим л дурсгал байдаг бөгөөд эдгээр түүхэн соёлын өвийг хойч үедээ үлдээх нь чухал" хэмээн онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.