Франц: Сена мөрнөөр шуудан илгээмж тээвэрлэнэ
Анд нөхдийн мэдээ
2024-09-25
Францын шуудангийн газар замын түгжрэлээс зайлсхийхийн тулд 2026 оноос эхлэн нийслэлийн зарим дүүрэгт усан тээвэр хийхээр болсон байна. Энэ хүрээнд Парис хотын баруун хойноос баруун өмнө зүгт Сена мөрнөөр шуудан тээвэрлэх бөгөөд 24 км усан замаар өдөрт дунджаар 3000 илгээмж хүргэх боломжтой гэж шуудангийн газар тайлбарласан байна. Ийм байдлаар жилд 200 мянган километртэй тэнцэх хуурай замын тээврийг усан замд шилжүүлж, замыг түгжрэлийн ачааллыг хөнгөвчлөх ажээ. Илгээмж тээвэрлэх бага оврын усан онгоцуудыг энэ намраас үйлдвэрлэж эхэлнэ. Төлөвлөгөө ёсоор нийт 1300 м/кв ложистикийн талбай байгуулж, хөлөг онгоцны гадна тавцан дээр нарны зай хураагуур суурилуулж, онгоцонд шаардлагатай эрчим хүчийг гаргаж авахаар төлөвлөжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.