images

Жанет Жэксон: Камала Харрис бол хар арьстан биш

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-09-25


   Домогт дуучин Майкл Жэксоны дүү, поп од Жанет Жэксон саяхан “The Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрисыг хар арьстан биш гэж хэлсэн нь олны анхаарал татаж байна. Сэтгүүлч түүнээс АНУ анх удаа хар арьст эмэгтэй ерөнхийлөгчтэй болох магадлалтай байгаа талаар асуухад тэрбээр “Тэр бол хар арьстан биш, энэтхэг гаралтай хүн" гэж хариулсан байна. Улмаар “Түүнийг ерөнхийлөгч болоход тохирох эсэхийг би мэдэхгүй байна. Магадгүй эмх замбараагүй байдал үүсч ч болох” гэж хариулсан нь шүүмжлэлд өртөөд байна. Түүнийг буруу мэдээлэл тарааж хүний гарал үүсэл рүү халдсан гэж шүүмжилж байгаа бөгөөд Камала Харрис нь хар арьст ямайка гаралтай эцэг, энэтхэг ээжээс төрсөн ажээ. Энэ шүүмжлэл, маргаан даамжирч Майкл Жэксоны тухай баримтат киноны продюсерээр ажиллаж буй Мо Элмасри хэвлэлд хандан Ж.Жэксон буруу зөрүү хэлсэн үгэндээ уучлалт гуйсан” гэсэн мэдэгдэл хийжээ. К.Харрис ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэний дараа түүний гарал үүслийн талаар элдэв шуугиан гарах болсон юм. Өнгөрсөн долоодугаар сард АНУ-д болсон Хар арьст сэтгүүлчдийн холбоо (NABJ)-ноос зохион байгуулсан мэтгэлцээний үеэр ерөнхийлөгч асан Д.Трамп “К.Харрис өөрийгөө энэтхэг гаралтай гэж ярьдаг байснаа хэдэн жилийн өмнөөс гэнэт хар арьстан болж хувирсан. Түүний гарал үүслийг би ч мэдэхгүй юм байна” гэж ярьсан билээ. Цахим хэрэглэгчид хүний гарал үүсэл рүү халдсан поп дуучны дээрх үйлдлийг ихээр шүүмжилж байгаа бөгөөд нэгэн хэрэглэгч “Жанет цаг үеэсээ дэндүү хол хоцорсон байна” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.